Хэдхэн хоногийн өмнө батлагдсан Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль нэлээд асуудал дагууллаа. Тус хуулинд эхчүүд заавал хөхөөрөө хооллох нэмэлт тэжээл өгөхөөр бол эмчийн бичгээр зөвшөөрөлтэй эмийн сангуудаар зарах талаар тусгасан. Мөн үүнээс гадна сүүлийн жилүүдэд хөхний сүүгээр дамжиж халдвар авах магадлалтай хэмээн бусдын хүүхдийг хөхүүлдэг ээжүүд ч багассан. Гэтэл тус хуульд бусад ээжүүдийн сүүг хадгалах "банк" байгуулах тухай бас нэг заалт орсон байгаа. Тодруулбал, Сүү ихтэй ээжийн сүүг авч хадгалаад сүүндээ цадахгүй байгаа нярайд дамжуулж өгөх банк гэнэ. Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд үүнийгээ олон улсын жишиг хэмээн тайлбарлаж сууна. Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулдагыг бид мэднэ. Харин тус банкинд хадгалуулсан эхийн сүүний чанарын асуудал яригдаж эхэлнэ. Эхийн сүүг хүүхэд хөхнөөс шууд хөхдөг учир муудах, хуучрах, бохирдох аюул байхгүй. Харин тэр сүүг хадгалаад ирэхээр чанар, хүнсний аюулгүй байдал яригдаж эхлэнэ. Энэ мэт олон зөрчилтэй заалт орсон тус хууль болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн талаар хэн юу хэлсэн талаар мэдээлэл хүргэе. п
Storify: Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн талаар хэн юу хэлэв