8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрсөн эцгээ хөнөөгөөд, ахтайгаа нийлж шатаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

2017-05-18 12:02:00

Яллагдагч Н нь 2016 оны 03 сарын 16–ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   төрсөн эцэг Б-г хувийн сэдэлтээр олон тооны шарх гэмтэл учруулж онц харгис хэрцгий аргаар хөнөөж, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор ахтайгаа хамт цогцсыг нь зөөвөрлөн Төв аймгийн нутаг дэвсгэрт аваачиж шатаасан гэмт үйлдэлд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Н-ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил  хорих ялаар, түүний ахыг мөн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг  шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Yu we ymar hungun yal ugdiin be aluurchidiig yliin deed hemjee uguh heregtei hvn bish aluurchid
2017/05/18 82.145.208.190
  • Recent
  • Most Read
  • Most Comment