8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Дагвадорж Манлай баатар Дамдинсүрэнгийн зээ охинд 2 өрөө байр бэлэглэхээр боллоо

2017-05-18 15:30:49

Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гэх буурай хүйтэн хонгилд амьдарч яваа тухай видео нийтлэл өнөөдөр олон түмэнд хүрсэн. Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав өдгөө Дархан-Уул аймагт нийтийн байранд амьдардаг юм байна. Тэрбээр өдгөө зээ хүүгийн хамт Дархан хотод нэг жижиг өрөө байрыг 150 мянган төгрөгөөр түрээслэж амьдардаг аж. Их хэлмэгдүүлэлтэд өртөж, ар гэрийнхэнийг нь хүртэл хэлмэгдүүлэлтийн хар шуурга нөмөрсөн тухай ярьсан Лхамжав гуайд  Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан түүнд Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Д.Дагвадорж аварга фэйсбүүк хуудсандаа  “Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд өөрийн зүгээс Эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэж байгааг уламжилаарай.Эх оронч миний шүтээн өвөг дээдсийн сүнс амирлах болтугай” хэмээн жиргэжээ. Аваргын энэ үйлдэл олон ч хүмүүсийн талархлыг хүлээлээ.Лхамжав гуай төр засгаас нэг өрөө байр өгөх болов уу хэмээн олон жил хүлээсэн тухайгаа ярьсан нь сэтгэл эмзэглүүлж, зүрх шимшрүүлэв. Түүний энэ хүслийг Их аварга харж, туслахаар боллоо. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bat
Bayar hurgie
2017/05/23 172.58.56.236
uudgui
Mongoliin zasag tur ene ulsiin tuluu altan amia urgusun Manlai Vand ach sanaj gants tus bolsongui dee.
2017/05/18 103.229.123.194
Зочин
Саыхан бна их хваргадаа баяр хүргэе. Ү
2017/05/18 59.153.114.94
мэндээ
овоо л доо Аварга маань ганц удаа ч болов сайхан зүйл хийжээ.
2017/05/18 202.21.96.156
  • Recent
  • Most Read
  • Most Comment