СХД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Тойрог ” барилгын дэлгүүрт өнөөдөр гал гарчээ. Дуудлагын дагуу СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах 29 дүгээр ангийн найман алба хаагчид, хоёр автомашин очиж галыг бүрэн унтраасан байна. Тус дэлгүүр нь 8х8 хэмжээтэй хоёр давхар мансадтай барилга бөгөөд тааз, хана, доторх бараа бүтээгдэхүүн нь шатсан аж. Одоогоор ослын шалтгаан, хохирлын хэмжээ тодорхойгүй байна.
Баянхошуунд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
2017-05-18 18:20:00