8o
Улаанбаатар хот
mobile menu

Би дээд боловсрол эзэмшихээ болилоо

2017-05-19 09:30:00

Азтай аавын хүү, ээжийн охин нь цэцэрлэгт хүмүүжих эрх сугалж, эцэг, эхийгээ башийлгадаг болсон монголд бага ангийн хүүхдээ нааш цааш нь зөөж, баахан түвэг, чирэгдэлтэйгээр сургах хэрэг байгаа ч юм уу, бүү мэд. Бүрэн дунд боловсрол эзэмшүүлээд орхиё гэж бодох боллоо, бүр. Гадаадад үгүй юм гэхэд дотоодод дээд боловсрол эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг минь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэдэн нөхөр үгүй хийчихлээ. Нийгмийн сүлжээгээр “МАН-ы нэр дэвшигч дипломтой, АН-ынх дипломгүй, МАХН-ынх хуурамч дипломтой” хэмээн хошигнож буйд бухимдаж байна. Тоогоор илэрхийлбэл, монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь дээд боловсролгүй байна. Би ерөөсөө дээд боловсрол эзэмшихээ болилоо.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга дунд боловсролтой зураач, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар дээд боловсролын дипломгүй гэгддэг нь аль хэдийнэ олонд ил болсон зүйл. Гэвч АН-ынхан Монголын урдаа барьдаг эдийн засагч, доктор Р.Амаржаргалыг бус, дунд боловсролтой Х.Баттулгыг, МАХН-ынхан хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, академич С.Нарангэрэлийг бус, замын дундаас зориуд “наалдсан”, дээд боловсролын дипломгүй С.Ганбаатарыг илүүд үзэж, итгэл хүлээлгэсэнтэй эвлэрэхэд хэцүү байна. Гэвч үүгээр аль аль намынх нь жирийн гишүүдийг буруутгах гэсэнгүй. Улс төрийн намын шийдвэр гаргах дээд байгууллага нь гишүүдийнхээ олонхын саналаар ийн шийдвэрлэсэн гэж байгаа ч заримыг нь хүлээлтээс гадуур нэр дэвшигч, хуйвалдааны замаар гарч ирсэн гэж элдвээр шүүмжилж буйг бас үгүйсгэх аргагүй.

Нөгөө талаас боловсролыг гагцхүү дипломтой, эсэхээр үнэлэх нь өрөөсгөл байж болох ч сайн ч, муу ч номын дуу сонсох нь ямар ч тохиолдолд давуу тал болно. Аливаа улсын нийгмийн салбаруудаас хамгийн их хөрөнгө оруулалт шаарддаг нь боловсрол байдаг. Бүх шатны боловсролын салбарт харамгүй хөрөнгө оруулах нь хэтдээ улс орны хөгжлийн суурь, хөдөлгөгч хүч болдог учраас тэр. Улмаар ард иргэдийнх нь боловсролын түвшингээр улс орны хөгжлийг эрэмбэлдэг. Тиймдээ ч жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр боловсролын асуудал эрхэлсэн сайдын төсвийн багц хамгийн өндөр дүнтэй гарч, заримдаа хардуулах нь ч бий. Харин нэгэн үе бүх нийтээр бичиг үсэг тайлагдсанаа НҮБ-ын индэр дээрээс цуурайтуулж асан манай улсын төрийн тэргүүний суудлын төлөө дипломын боловсролгүй нөхөд өрсөлдөж байгаа нь чухам юу гэсэн үг вэ? Ажилгүйчүүдийн эгнээг их сургууль төгссөн, дипломтой залуучууд тэлж байна гэж шүүмжилсээр атал хотоо харлуулахаас наагуур шахам, хэдэн малаараа төлбөр хийн, хүү, охиноо сургуульд үдэж буй малчид дээд боловсрол эзэмшээгүй, үр хүүхдийнх нь энд хүрэхгүй хүмүүс ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг хараад юу бодож суугаа бол.

Өнөөдөр монголын их, дээд сургуульд 157 мянган оюутан жилд хамгийн багадаа сая төгрөгийн төлбөр төлөн, суралцаж байна. Мөнгө нь илүүдсэндээ бус, ирээдүй хойчдоо боловсрол эзэмшүүлэхийн тулд хоногийн хоолоо хугаслан байж үр хүүхдээ сургуульд үдсэн эцэг, эх манай нийгэмд дэндүү олон.         

Сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд махнаас нэр дэвшигчийг бүртгэснээ албан ёсоор зарлахтай хамт “монгол төрийн босго ийм намхан болсон юм уу” гэж эрхгүй бодоход хүрлээ. Эсвэл иргэд, сонгогч биднийгээ ингэж дорд үзэх хэрэг юун гэж бухимдах.  Монголчууд “номыг нь сурахгүй ч номхоныг нь сур” гэж хэлэлцсээр ирсэн. Боловсролоороо гологдож байгаа нэр дэвшигчдийн нэр цэвэр, эсэх талаар ч элдэв мэдээлэл хөвөрч буй.

 

 

Б.Оргил

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Удвал гуайг яаж дэмжлээ дээ, 6,7 хувь санал авсан тэгтэл нэг муу мангар бөх Батэрдэнэ 41,6 хувь санал аваа бүз дээ. монголын сонгогчид ийм л учраас боловсрол үнэгүйдэж байгаа юм
2017/05/19 43.242.243.233
ЗОЧИН
Монголчууд хэзээ байхад л боловсролыг үнэлж байлаа даа, худлаа битгий жүжиглэцгээ. өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд шинжлэх ухааны доктор профессор, англид магистр, докторын зэрэг хамгаалсан Удвал гуай
2017/05/19 43.242.243.233
зочин
Удвал гуайг яаж дэмжлээ дээ, 6,7 хувь санал авсан тэгтэл нэг муу мангар бөх Батэрдэнэ 41,6 хувь санал аваа бүз дээ. монголын сонгогчид ийм л учраас боловсрол үнэгүйдэж байгаа юм
2017/05/19 43.242.243.233
зочин
Монголчууд хэзээ байхад л боловсролыг үнэлж байлаа даа, худлаа битгий жүжиглэцгээ. өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд шинжлэх ухааны доктор профессор, англид магистр, докторын зэрэг хамгаалсан Удвал гуай
2017/05/19 43.242.243.233
зочин
Удвал гуайг яаж дэмжлээ дээ, 6,7 хувь санал авсан тэгтэл нэг муу мангар бөх Батэрдэнэ 41,6 хувь санал аваа бүз дээ. монголын сонгогчид ийм л учраас боловсрол үнэгүйдэж байгаа юм
2017/05/19 43.242.243.233
зочин
зочин Монголчууд хэзээ байхад л боловсролыг үнэлж байлаа даа, худлаа битгий жүжиглэцгээ. өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд шинжлэх ухааны доктор профессор, англид магистр, докторын зэрэг хамгаалсан Удва
2017/05/19 43.242.243.233
зочин
Удвал гуайг яаж дэмжлээ дээ, 6,7 хувь санал авсан тэгтэл нэг муу мангар бөх Батэрдэнэ 41,6 хувь санал аваа бүз дээ. монголын сонгогчид ийм л учраас боловсрол үнэгүйдэж байгаа юм.
2017/05/19 43.242.243.233
зочин
Монголчууд хэзээ байхад л боловсролыг үнэлж байлаа даа, худлаа битгий жүжиглэцгээ. өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд шинжлэх ухааны доктор профессор, англид магистр, докторын зэрэг хамгаалсан Удвал гуайг
2017/05/19 43.242.243.233
Badarchin
Olon ulsad Mongol oo bolovsrol gui heluulmeergui bn shu!!! Tgl gadaad ajilaj amidarch bga ulsuud chine l bolovsrolgui met bolno shuu dee uug ni mongol hunii potetsial hmagiin ondor l gj unelegddegssen
2017/05/19 69.31.101.2
arai shd eee
Yronhiilogchiin songuulid hen durtai ni devsheed baij bolkuee. Huchtei bolovson huchin heregtei
2017/05/19 107.170.64.37
za
MOngoloo gsn bolovsroltoi hun heregttei bolhoos bolovsrolgui mongoloo gsn hun hereggui
2017/05/19 138.68.105.224
оюутан
Сурсан мэдсэнээ үнэлүүлж чадахгүй үе юм бол Ингэж сурч байсан аас ерөнхийлөгчид нэр дэвшдэг юм бил үү дээ
2017/05/19 139.59.44.64
Ажил хайгч
за больчоорой ард түмэн ажлын зар хараад үзээрэй ямар боловсрогүй хүн ямар ажил хийж болохоор байна. Би гэхэд бакалавр төгсөөд мэргэжлээрэй ажилд орох улаан дипломтой хүнийг хүрүүлж авдаг юм шүү!!!
2017/05/19 138.68.105.232
зочин
Диплом гэхээс илүүтэй жинхэн монголдоо сэтгэлтэй Монгол ээж ааваас төрсөн монгол хүн хэрэгтэй байна.
2017/05/19 202.9.41.166
pkxny
Дипломын хоосон голоор яадаг юм, хэнд хэрэгтэй юм. Диплом өвөртөлсөн усан толгойтнууд энд тэндгүй шүү. тэд нийгэмд ямар ч хэрэггүй
2017/05/19 43.242.243.233
  • Recent
  • Most Read
  • Most Comment