8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

2017-05-19 09:40:00

09:00 цагт: Туушин зочид буудалд ДЭМБ-аас Монгол Улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн үнэлгээний талаар хэлэлцүүлэг болно. 

09:00 цагт: Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт Онол, практикийн бага хурал болно.

09:00 цагт: Монголбанкнаас “Орон сууцны зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Засгийн газар, Монголбанк, МИК "ОССК" ХХК, их дээд сургууль болон арилжааны банкны төлөөллүүдтэй хамтран охион байгуулна. Монголбанкны В байрны 5 давхрын хурлын зааланд болно.

09:00 цагт: “Борлуулалттай уягдсан интернэт маркетинг” сэдвээр 2017 оны ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦИ арга хэмжээг зохион байгуулна. Уг арга хэмжээнд Форбес сэтгүүлийн гаргасан “ Хамгийн нөлөөлөл өндөртэй дижитал маркетер”-ын жагсаалтанд нэгдүгээр байранд эрэмбэлэгдсэн дижитал маркетер ноён Шон Гарднер хүрэлцэн ирж Монголын бизнес эрхлэгчдэд хэрхэн глобал зах зээлд, дижитал технологи болон интернэт ашиглаж маркетингаа хийх талаар зааж, туршлагаа хуваалцана. Хаана: МҮХАҮТ

09:00 цагт: Төрийн ордны Б танхимд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдана. Хурлаар МҮЭХ болон Засгийн газар АОЭНХ хамтран байгуулсан гэрээнд тусгасан 4 заалт зөрчигдсөн асуудал болон МҮЭХ ноос Засгийн газарт тавьсан шаардлагын талаар ярих юм.

09:00 цагт: Монголын Спорт Өрөлтийн Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “СПОРТ ӨРӨЛТИЙН УЛСЫН АВАРГА – 2017” спорт өрөлтийн II тэмцээн, холбооны гишүүн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулна. Хаана: Монгол-Япон төв.

10:00 цагт: ШУТИС-ийн Номын сан-604 тоотод "ОУ-ын Миграц"-ийн асуудлаар ЭШ-ний хурал болно. Хоёр жилд нэг удаа болдог уг хуралд Монголын дотоодын Миграц болон ОУ-ын хэмжээнд болж байгаа Миграцийн тухай БНСУ, ОХУ, Туркийн судлаач эрдэмтэд илтгэл хэлэлцүүлнэ. 

10:00 цагт: Төрийн ордны Иргэний танхимд “ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН 2016 ОНЫ ХЭРЭГЖИЛТ нэртэй хурал болно.

10:00 цагт: Сүхбаатарын талбайд МХЕГ-ын үйл ажиллагаа сурталчлах өдөрлөг нээлтээ хийнэ. 

10:00 цагт:  Сонгсолын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10:00 цагт:  Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг сурталчилах "Нээлттэй хаалганы өдөр" болно.

11:00 цагт:  Шастины нэрэмжит III төв эмнэлэгт Японд үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Түргэн тусламжийн машиныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан хүлээлгэн өгөх бөгөөд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон III эмнэлэгийн удирдлагууд оролцоно. 

11:00 цагт:  MN-Мэдээллийн төвд Монголын хүүхдийн ордны дэргэдэх ЮНЕСКО-гийн үндэсний комиссын дэмжигч клуб “Дэлхийн найзууддаа” чуулгын авьяаслаг сурагчдын “Ивээлт Анужин сан” хүмүүнлэгийн аялан тоглолтын талаар мэдээлэл хийнэ. Тэд Бат-Сүмбэрийн асрамжийн газар, “Өнөр бүл төв” төвд тоглолтоо хийхээр төлөвлөсөн бөгөөд тоглолтыг “Ивээлт Анужин сан” санаачилж, "Номин холдинг” ХХК ивээн тэтгэж байна.
 
11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх ТББ -ын тэргүүн асан Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын оюутны спортын Универсиад IV их наадам спортын 11 төрлөөр энэ оны хоёр сараас эхлэн гурван сарын хугацаанд үндэсний хэмжээнд болон гадаадад суралцагч 100 орчим их, дээд сургуулийн олон мянган оюутнуудын дунд амжилттай болж өнгөрлөө. Оюутны Универсиад 2017 их наадмын хаалтын ёслол, шагнал гардуулах үйл ажиллагаа Спортын төв ордонд болно. 

13:30 цагт:  Нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” –ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У-Сун болон бусад албаны хүмүүс оролцоно. Хаана: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment