8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин Э.Мөнхтөр үс халцардаг өвчин туссан талаараа ингэж тайлбарлав

2017-05-19 11:14:52

  A-Cappella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөрийг үс халцардаг өвчин туссан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан. Түүний биеийн бүх үс нь унаж халцарсан гэсэн билээ. Тэгвэл жүжигчин Э.Мөнхтөр уг мэдээллийн тайлбар хийсэн байна. Тэрбээр “Би ямар нэгэн өвчин тусаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан миний халзан зургийн хувьд тайлбар хийе. Тэр бол миний бүтээсэн шинэ дүрийн зураг байгаа юм. Санаа бүү зовоорой” гэжээ. Түүний хувьд “Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” кинонд тоглосон байна. Найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын “Царайлаг өдрүүд” кино нь тун удахгүй нээлтээ хийх бөгөөд Э.Мөнхтөр уг бүтээлд  бүх үс нь халцарч унасан хүний дүрийг бүтээжээ. Харин түүний шинэ дүрийн зураг тарснаас болж дээрх мэдээлэл цацагдсан бололтой. Ямартай ч охидын харцыг булаасан царайлаг жүжигчин маань үс нь халцардаг өвчин битгий хэл шампуны рекламд тоглохоор үс сахалтай байгаа гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сонин
Энэнэий үс унасан халцарсан хэнд хамаатайн..
2017/05/20 202.179.27.121
L
Ene n ooroo kinoniihon promotion l doo. Hudlaa sensats tarij kinogoo reklamdaj bga hereg.
2017/05/19 49.98.78.78
Зөрчилд оруул
Энэ одоо маркетинг уу?. Яг ийм худал мэдээлэл тарааж луйвар хийж байгаа малнуудыг зөрчлийн хуульд оруулах хэрэгтэй. Худал ярих чинь өөрөө гэмт хэрэг шдээ.
2017/05/19 202.21.100.162
зочин
ИЙМЭРХҮҮ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ЭЗЭН , ХЭЬЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛГА СЭТГҮҮЛЧ НАрыг олж тогтоох ХАРИУЦЛАГА ТООЧМООР ЮМАА ХҮНИЙ НЭР ТӨРИЙН АСУУДАЛ БАЙНА АРАЙ ЮУ МЭДЭЭЛЭЛ ДУНД ТӨӨрч гүйлээ арай арйа
2017/05/19 103.11.192.34
  • Recent
  • Most Read
  • Most Comment