Улсын мөрдөн байцаах газрын байр таазнаасаа нурж эхэлжээ. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-ний өдөр Мөрдөн байцаах газрын хоёрдугаар давхарт суух мөрдөн байцаагчийн өрөөний тааз нурсан байна. Нуралтын улмаас хүний амь нас эрүүл мэнд хохироогүй ч байгууллагад тодорхой хэмжээний хохирол учирчээ.85 жилийн настай уг барилга 2013 онд мөн таазнаасаа нуралт өгч байсан. Мэргэжлийн хяналтын газраас “Мөрдөн байцаах газрын барилгад хүн ажиллуулж болохгүй, аюултай байдал үүссэн” гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргаж байсныг гэж эх сурвалжууд хэлж байна.Тус байранд одоогоор Мөрдөн байцаах газар, Тахарын ерөнхий газар байрлаж үйл ажиллагаа явуулдаг, иргэд олноор үйлчлүүлдэг газар юм.Мөрдөн байцаах газрын барилгын асуудлыг холбогдох газрууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэхгүй бол төрийн алба хаагчид болон иргэдийн амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсээд байгааг харууллаа.
Мөрдөн байцаах газрын байр таазнаасаа нурж эхэлжээ
2016-01-04 16:55:00