8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Нара Ч.Ану нар нэгдэж, нэр дэвшигчдийн маскийг хуулна

2017-05-19 12:57:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөгчид тодорсон даруйд сайн мууг нь дэлгэж, харьцуулах кампанит ажил өрнөж эхэлсэн.  Тухайлбал, дипломтой, дипломгүй, дипломтой ч юм шиг, үгүй ч юм шиг гэдгээс  аваахуулаад хятад, монголоор нь хүртэл дуудаж буй. Эцэстээ эдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худлыг мэдэх аргагүй болтол  балбаж байна.  Тиймээс  нийгмийн тодорхой сигментүүдээс санаачилга гарган,  гурван нэр дэвшигчээс сонголтоо хийхэд нөлөөлөх бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж эхэлжээ.  Тэдгээрийн анхдагчид бол дуучин М.Нара, Ч.Ану нар юм. Анх дуучин М.Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан нэр дэвшигч нарыг гэр бүлийн баталгаагаа олонд дэлгэхийг уриалснаар эхлүүлсэн бол дуучин, гурван ч охины ээж болсон Ч.Ану түүнийг дэмжиж байгаагаа фэйсбүүк хуудсаараа илэрхийлэв. 



Залуухан ээжүүд олон нийтэд нийгмийн идэвхтэй, бурууд нүд хурц, зөвд эерүү зөөлөн байж, бодит үнэнийг ил болгож, зөв сонголт хийцгээхийг уриалан, гурван нэр дэвшигчээс бодит мэдээллээ ил болгохыг уриалж байгаа юм. 





Улсын эцгийг сонгох гэж байж, ховонд дурлаж, хүн муулж, худлаа хэлсэнд үнэмшиж, гоомой хандаж болохгүй шүү гэдгийг олон нийтэд уриалж, нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэдний энэ уриалгыг олон зуун мянган залуу ээж, охид, бүсгүйчүүд дэмжихээ мэдэгдэн "like" дарснаас харахад нэг томоохон давалгаа бий болж, нэр дэвшигч нар маскаа хуулахаас аргагүйд хүрэх нь тодорхой болж байна.

Ж.Сондор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цндоо
Зорилгодоо хүрэх лхэрэгтэй. Зөв санаачлага
2017/05/19 202.70.46.225
ЗОЧИН
хүнтэй нийлж хүүхэд гаргасан л бол авгай гэнэ. Заваан юм юу ч байхгүй
2017/05/19 43.242.243.233
зочин
Залуучууд бид өөрсдийнх нь асуудал төрийн бодлогоор дамжин хэрэгждэг гэдгийг бодож, зөв хүнээ сонгож саналаа өгч Монгол улсын иргэний үүргээ биелүүлэх ёстой.
2017/05/19 85.203.17.254
зочин эмэгтэй
Та нарын энэ тэнэг үгийг хэн ч авахгүй энэ 2 эмэгтэй ядаж олны танил юм шүү үгүй!!! Зөв зүйл хийх гээд байхаар үхэл алдахаа болчих. Мэтгэлцүүлье гэсэн уриалгыг дэмжиж байна.
2017/05/19 128.199.164.215
zochin
Awgai ch gx shig ymar zawaan uzel surtalgui yum be. Emegteichuudiig tuluulj ug helj baina. Social orchind bolowson baitsgaay
2017/05/19 158.69.25.151
Зочин
За энэ 2 авгай одоо болио. Хэнээс мөнгө горьдож элийрээд байгаа юм. түрийний бөөснүүд цээжинд орох гэсэн арга байхдаа
2017/05/19 103.194.176.101
зочин
Эхнэрээсээ салаагүй бол луйварчин байсан ч хамаагүй юу. тэнэг эмс.
2017/05/19 43.242.243.233
зочин
Нөхөргүй байж садарлаад хүүхэд гаргаад байгаагаа тайлбарла дараа нь хүний мууд дурла.
2017/05/19 202.9.41.166
ulaan
naraa odoo bolio teneg vm chin bas hudlaa baahan shoudah ni l dee
2017/05/19 202.179.26.56
  • Recent
  • Most Read
  • Most Comment