Энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооноос нярай хүүхэд олджээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн хашаанд бараан хувцастай эмэгтэй 3.2 кг жинтэй өлгийтэй хүүхэд орхиж явсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.
Цэцэрлэгийн хашаанд нярай хүүхдээ хаяжээ
2017-05-19 13:52:15