Энэ сарын дунд үеэс хэт дулаарч байгаагаас Ховд аймгийн Булган сумын Булган голыг тэтгэдэг уулсын цас их хэмжээгээр хайлж, Булган голын усны түвшин эрс нэмэгдсэн байна.Мэргэжлийн байгууллагууд Цаг уурын Байтаг станц, Онцгой байдлын хэлтсийн мэдээлсэнээр, Булган голын усны ердийн түвшин 300-310 см байх ёстой түвшингээс өнөөдрийн байдлаар 370-378 см буюу аюултай түвшинд хүрээд байгаа аж. Гол усны түвшин цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул Булган сумын Онцгой комисс шуурхай хуралдаж "Өндөржүүлсэн бэлэн байдал" зарлажээ. Сумын хэмжээнд эрсдэл үүсч болзошгүй бүсийг тогтоох, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол өгч ажиллахыг анхааруулсан байна.
Ховд аймгийн Булган суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
2017-05-19 14:51:00