Өнөөдөр “Автомашингүй өдөр” . Үүнтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна. Тухайлбал, “Шонхор”, “Шөнийн зах”, “Өгөөмөр” техникийн зах болон “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Нарантуул-1”, “Нарантуул-2”, “И март”, “Дүнжингарав”, “Сандэй плаза”, Баянзүрх-1”, “Баянзүрх-2”, “Меркури”, “Барс-1”, “Барс-2”, “Хархорин”, “Мишээл экспо” худалдааны төв, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна.
Манай улс энэ өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.