Сүүлийн 10 жилийн судалгаагаар хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлжээ. Үүнээс 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа ажээ.
Энэ хэрэгт 66 хүн ял эдэлж, 22 хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ. Сүүлийн үед хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга улам нарийсаж, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах зэргээр зохион байгуулалттай болжээ.