БНСУ-ын иргэн Х нь "Айрмаркет" ХХК-д интернэтээр тооцоо хийсэн хүмүүсийн онгоцны тийзний мөнгөнөөс гадна бусдад компаниа зарна гэж нийт 109.243.375 төгрөг залилсан” гэх хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Түүний хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн байна. Улмаар 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-д зааснаар Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.