8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилга дээрээс унаж амиа алджээ

2017-05-20 13:30:00

Чингэлтэй дүүргийн 15 дугаар  хорооны чанх ард байрлах таван давхар барилга дээрээс хүн унаж, амиа алдсан хэрэг гарчээ.“Буянт-Ас” компанийн мужаан, 40 настай Д арматурын бэхэлгээ хийх явцдаа халтирч унаж хүндээр гэмтсэн байна. Нэлээд хүнд  гэмтэл авсан түүнийг компанийн захирал нь эмнэлэг рүү хүргэх замд амьсгал хураажээ.

Тэрбээр тус компанийн үндсэн ажилтан байсан бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт айлын хашаанд гэрт амьдардаг байсан аж. Талийгаачийн ар гэрийхэн энэ хэрэгт "Буянт-Ас" компанийг буруутгаж буй бөгөөд хэргийг цагдаагийн газар шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment