Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гарагт буюу амиа алдсан байна. Тэдний нэг нь Өмнөд Африкийн, 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай Б гэгч байжээ. Тэд Марна голын орчимд хоёр хүний завиар сургуулилт хийж байгаад голын усны ширүүн эргүүлэгт завь нь хөмөрснөөс осолджээ. Талийгаач Монгол Улсын иргэн О.Бат-Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болоод байжээ. Эхнэр, хоёр хүүхдийн аав түүний том хүү нь долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай аж.
Францад алба хааж байсан Монгол залуу амиа алджээ
2017-05-22 09:12:32