8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий боловсролын сурагчдын амралт энэ долоо хоногоос эхэлнэ

2017-05-22 09:57:48

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталсан. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд мөрдсөн амралтын хуваарь цаашид өөрчлөгдөхгүй юм. Тэгвэл хуваарийн дагуу нэг хоёрдугаар ангийн сурагчдын амралт энэ долоо хоногт буюу энэ сарын 25-наас эхэлнэ. Харин гурав, дөрөвдүгээр ангийнхан зургаадугаар сарын 1-нээс амрах бол 5-12 дугаар ангийнхан зургаадугаар сарын 7-ноос амрах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment