НӨАТ-ын урамшууллын сугалааны өнөөдрийн тохирлоор 4 сая төгрөгийн 19 баримт тохирлоо. Энэ удаад 61174721 дугаар тодорсон бөгөөд
- 3 орон тохирч 20 мянган төгрөгт 11265 баримт
- 4 орон тохирч 100 мянган төгрөгт 1111 баримт
- 5 орон тохирч 500 мянган төгрөгт 119 баримт
- 6 орон тохирч 4 сая төгрөгт 19 баримт тохирлоо.
Энэ удаад дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд хэвлэгдэж, тавдугаар сарын 20-ны 23:59 цаг дотор бүртгэгдсэн баримтууд сугалаанд хамрагдлаа.
Супер сугалааны тохиролд 10892827 дугаар тодорсон ч тохирох дугаартай баримт бүртгэгдээгүй байна. Супер шагналд 250 сая төгрөг олгох байсан ч азтан тодроогүй тул дараагийн сард супер сугалааны шагналын сан 300 сая төгрөг болж нэмэгдлээ.
Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайтаар орж шалгана уу.