ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх товоо тогтоожээ.Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэх байсан ч хойшлуулаад байсан юм.Тэгвэл ОУВС-гийн захирлуудын зөвлөл лхагва гарагт буюу энэ сарын 24-ний өдөр хуралдаж, Засгийн газрын хүсэлтийг шийдвэрлэхээр болсон байна.
ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголын хүсэлтийг лхагва гарагт хэлэлцэнэ
2017-05-22 14:06:32