8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ

2017-05-22 14:34:42

Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 115 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

2017 оны 05 дугаар сарын 20,21-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 600 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 445 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 17, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн. 

Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.

Тухайлбал:
1. БГД-ийн нутаг Бичил хорооллын байрны дунд замд амины H.Accent маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 10 настай, байрныхаа гадаа тоглож байсан Г-г мөргөж гэмтээсэн.

Орон нутагт: 
1. Баянхонгор аймгийн галуут умын нутаг “Билийн улаан цохио” гэдэг газар шороон замд Uaz-469 маркийн Л жолоочтой автомашин нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 24 настай Б-н амь нас хохирсон.

Дулааны улиралд унадаг дугуй, мопед, мотоциклийн хэрэглээ эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл ихээр бүртгэгддэг.

Ялангуяа хөдөө, орон нутагт иргэд мотоциклийг өдөр тутмын амьдрал ахуйдаа өргөнөөр унаж, хэрэглэж байна. 

Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, тэрч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна.

Иймд иргэн та унадаг дугуй, мопед, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах хэрэгсэл, хамгаалах малгайг бүрэн өмсөж хэрэглэн, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment