8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрч байна

2017-05-22 15:36:20

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.05.22/  ээлжит хурлаа хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийн төслийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн танилцуулгыг, Монгол Улсын Ерөнхийлөгч, мөн УИХ-ын гишүүн Тогтохсүрэн нарын  өргөн барьсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн  ахлагч УИХ-ын дэд дарга , УИХ-ын гишүүн Я.Санжмятавын мэдээлэл болон бусад асуудлыг  хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад харууллаа.

"Приус” машины татвараас 100 хувь чөлөөлөх асуудлыг тавих болно

-“Приус” машины татварыг нэмэхгүй байх асуудлаар танай намын бүлэг санал гаргаж байсан. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан төслөөр хэлэлцэж байгаад ямар байр суурьтай байна вэ?

Б.Пүрэвдорж: Хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат татварын хэрэгжиххугацааг хойшлуулах хүсэлтийг Засгийн газарт өгсөн. бүр хугацааг хойшлуулсанаар нөхөж төлөх ямар орлго байна вэ гэдэг талаар бүр аргыг нь зааж өгөөд явуулсан. Гэтэл бүлгийн даргад хариу өгөөгүй. Мэдээж олоннийтийн эсэргүүцэлтэй холбоотойгоор өөрийнхөө намын гишүүний саналаар хийж байгаа мэтээр Засгийн газар УИХ -руу оруулж ирж байгаа. Цаашдаа бид бүхэн ард түмний унаа болсон "Приус” машины татварыг хойшлуулах биш татвараас 100 хувь чөлөөлөх асуудлыг тавих болно.

Д.Эрдэнэбат: Эдийн засгийн амьдралыг ялангуяа иргэдтэй холбоотой амьдралын асуудлыг битгий улстөржүүлээч. тухайлбал, "Приус” машины татварыг чөлөөлье гэж хэлэхээр буцаагаад сөрөг PR-руу орсон. Батерей нь муу, хадгалж болдоггүй, хар тугалгатай гэхчлэн сөрөг зүйл яриад эхэлсэн.. Үүнийг би Засгийн газрын зүгээс хийгээд байна уу хардаж байгаа. Д.Эрдэнэбат байна уу, Х.Нямбаатар санаачилна уу хамаагүй. Энэ ард түмэнд хэрэгтэй зүйл байсан учир Засгийн газар шийдээд оруулж ирэх хэрэгтэй. Үүнд битгий улс төрийн хандлага гаргаач ээ. Эрх баригчид асуудлыг хумхын тоосын чинээ жижиг байсан ч  улстөржүүлдэг боллоо.

-УИХ-ын ирц хангалтгүй байна гэдэг байр суурийг ганцхан О.Баасанхүү гишүүн хөндөн ярьж байна. Танай намын бүлэг энэ асуудлын тухайд ямар байр суурьтай байна вэ?

Д.Эрдэнэбат: Ирцийн тухайд, эрх баригчид 65 гишүүнтэй шүү дээ. Гэтэл ирцийг манай тал руу наалдуулах юм. Энэ нам өөрийнхөө болохгүй асуудлыг заавал Ардчилсан нам руу наадаг.  Чуулганы танхимд МАН-ын 15, АН-ын 4 гишүүн сууж байхад "АН-ын есөн гишүүн бүгдээрээ байх ёстой" гээд байх юм. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр АН руу дайрч байна. Ингэхээ боль. АН руу дайрах арга хайх хооронд чинь ард түмний амьдрал хэцүүдлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard tumen
Ene balaig shalgaachee,Hutsaad ard tumnii tolgoi erguulehee boli.
2017/05/23 76.114.208.126
zochin
Ард түмний амьдрал хэцүүдлээ гэчжээ....кккк
2017/05/22 103.23.51.4
  • Recent
  • Most Read
  • Most Comment