Иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэсэн байна. Уг гүүрний урт нь 25 метр бөгөөд хоёр талын хашлага буюу бариул, лифтэнд гэрэлтүүлэг суурилуулаад байна. Ийнхүү гэрлэн чимэглэл нь гүүрэн гарцыг бүхэлд нь гэрэлтүүлж, өнгө нэмсэн байна.
“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ
2017-05-22 16:03:47