8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслан, ногоон бүсээс 63,862 тонн хог хаягдал цэвэрлэв

2017-05-22 17:07:57

Өнгөрсөн ням гарагт зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан байна. Урин дулаан цаг ирж, иргэд оршин суугчид зуслан, ногоон бүсэд амарч зугаалж байгаатай холбогдуулж ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх, хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүднээс энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг хийлээ.  Зуслангийн бүсэд хамаарах Сэлбэ гол, Улиастай гол, Туул гол дагуу 17750 метр квадрат талбайд хийсэн их цэвэрлэгээнд дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 20, 21, 23, 27, 28 дугаар хороодоос нийт 561 хүн оролцож, 63,862 тонн хог хаягдлыг 15 удаагийн рейсээр 20 хогны машинаар тээвэрлэжээ. Тодруулбал, энэ удаагийн их цэвэрлэгээнд дүүргийн ерөнхий боловсролын 20 сургууль, 35 аж ахуйн нэгж, байгууллага болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-аас 120 ажилтан, албан хаагч ажилласан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment