Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор болжээ.
Насны хишгийг:
65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;
70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;
80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно.
Ингэснээр энэ онд Насны хишиг олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар Улсын төсөвт тусгажээ. Насны хишгийн эхний ээлжийг Цагаан сарын өмнө нийт 114434 ахмад настанд олгосон. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулжээ.