8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-05-23 08:31:02

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

05 дугаар сарын 22-ны 20 цагаас 05 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус,  өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус, Сэлэнгэ, Хараа голын сав нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн,  өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 28-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын   нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд  зарим газраар секундэд   14-16 метр, 27-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар секундэд түр зуур   20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө   19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав нутгаар  шөнөдөө 13-18 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.  27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment