Өнгөрсөн ням гаригт Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус хороонд энхэр дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг байсан 39 настай Х архидан согтуурсан үедээ эхнэр гурван хүүхдээ хэрцгийгээр хөнөөж, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарчээ. Тухайн айл дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн том охин нь хэргийн газраас зугтаж гарсанаар амьд үлдсэн байна. Талийгаач эмэгтэй Нийслэлийн тохижилт үйлчилгээний компанид ажилладаг байжээ.
Эхнэр гурван хүүхдийнхээ аминд хүрээд, өөрийгөө егүүтгэжээ
2017-05-23 08:40:09