Өнөөдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн албан ёсны шүүх хурал Сөүлийн төв дүүргийн шүүхэд болно. Тэрээр 59 тэрбум 200 сая воны авлигын хэрэгт холбогдон шүүгдэж байгаа юм. Пак Гын Хэ шүүх хуралд найз Чуй Сүн Шил-тэй хамт оролцоно. Тэрээр Чуй Сүн Шил-тэй өнгөрсөн 10 дугаар сараас хойш уулзаагүй бөгөөд долоон сарын дараа ингэж хоёр биенээ харах боломж бүрдэж буй аж. Мөн түүнтэй хамт Лотте группийн эзний шүүх хурал болно. Пак Гын Хэ-г Сөүлийн цагдан хорих төвөөс өглөө 8:00 цагт тусад нь нэг машинд авч явах ба хоёр талаас нь цагдаагийн машин хамгаалан явах юм байна.
Пак Гын Хэ-гийн шүүх хурал өнөөдөр болно
2017-05-23 10:15:00