8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэрлэн голд цутгадаг хоёр гол ширгэжээ

2017-05-23 10:54:49

Хэрлэн голын усны чанарыг тогтоох судалгааг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтран эхлүүлжээ.Тэд төв аймгийн Мөнгөнморьт сум, Таалчийн Дэлгэрэхийн, Буурал ахын, Их ахын, Богдийн нарийн сайхны, Богд Яны, Хойд Хориудын, Хэрлэн гол гэсэн чиглэлд уг судалгааг хийж байгаа аж. Энэ хүрээнд нийт 14 гол, нэг булгийн усны чанарыг судалжээ.

Судалгааны явцад судлахаар төлөвлөсөн 14 голын хоёр нь ширгэснийг тогтоосон байна. Судалгааны багийнхан дээрх голуудаас ус мөсний дээж авсан бөгөөд усны хүчиллэг, цахилгаан дамжуулалт, эрдэс бохирдол зэргийг тогтоож, зөвлөмж гаргахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment