Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 21-р талбайд осол гарч, нэг залуу амиа алджээ. Талийгаач залуу тус компанийн оператор бөгөөд тогонд цохиулан нас барсан байна. Тус залуу 23 настай Дорнод аймгийн Халхгол сумын харьяат нэгэн байжээ. Дорнод аймгийн Политехникийн коллежийг төгсөж, тус компанид ороод удаагүй байсан аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.