8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд Гамшгийн эрсдэлийг бууруулах чуулганд оролцож байна

2017-05-23 11:34:04

Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн тавдугаар чуулган энэ сарын 22-26-ны  өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулган нь 2015 онд дэлхий дахинаа батлагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөр, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” баримт бичгээс хойшхоёр жилийн дараа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Чуулганд Засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 5 мянга гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Нээлтийн үйл ажиллагаанд Мексикийн Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Энрик Пена Нието оролцож, үг хэлэхээр төлөвлөгдсөн байна.

Дэлхийн улс орнууд өндөр ач холбогдол өгөн оролцож буй уг чуулганд Монгол Улсыг төлөөлж шадар сайд У.Хүрэлсүх,Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, тус газрын ГЭУГ-ын дарга, хошууч Д.Баасансүрэн нар оролцож байна.

Чуулганы тэргүүлэх ач холбогдол нь засгийн газар, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэлхий дахинд батлагдсан гэрээ хэлэлцээр, хөтөлбөр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд стратегийн зөвлөмж, чиглэл гаргахад оршиж байгаа аж. тус чуулган зохион байгуулагдсанаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулган, Тогтвортой хөгжлийн зорилтууд, дээд түвшний хөгжлийн форумуудын хөтөлбөрт гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тусгуулахад чухал хувь нэмэр болох юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment