8o
Улаанбаатар хот
mobile menu

Машины эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдийг илрүүллээ

2015-11-17 18:13:00

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр “Нийслэл илрүүлэлт” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд эхний 20 хоногийн байдлаар халаас, орон байр, автомашины эд зүйл хулгайлах 264 хэрэг нөхөн, 128 хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Тухайлбал,  Хулгайлах гэмт хэрэг 306, дээрмийн хэрэг 19, булаалт 20, хүчирхийлэл 13, залилан мэхлэх 34, нийт 392 хэргийг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсан 28 этгээдийг эрэн сурвалжлан олж тогтоов.     


Мөн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүрэгт автомашины цонх цохиж эд зүйлийг нь хулгайлдаг гурван бүлэг этгээдийг баривчлан шалгалтын ажиллагаа хийж байна.  “Нарантуул”, “Хархорин” зах, “Тэди”, “Монтел” зэрэг газруудаар хулгайн эд зүйл авч зарж борлуулдаг гар дээрээс гар утас худалддаг этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж шалгаж байгаа юм.

Иргэд Та бүхэн тээврийн хэрэгсэлээ харуул хамгаалалтгүй газар эзэнгүй орхихгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд харуул хамгаалалтаа сайжруулж, чанарын шаардлага хангасан хяналтын камер тавьж байршуулах, хүн олноор цугларч байгаа газар, зах, худалдааны төв, гудамж талбай, нийтийн тээврээр зорчих үедээ халаас, цүнхнээсээ эд зүйл, гар утсаа алдахаас болгоомжилж сонор сэрэмжтэй явж байхыг анхааруулж байна  гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment