Олон улсын эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн жагсаал хийж, олны анхаарлыг татсан. Тэгвэл тэдгээр эмэгтэйчүүд ирэх 6 дугаар сарын нэг буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүрэн нүцгэн жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “Бид УИХ-ын дэд дарга, УИХ-ын Ц.Нямдоржид хандаж Баатар генералын хэлж байгаагаар Та Хятадын тагнуул мөн үү, 27 жил Монголын хууль зүнй салбарыг гартаа атгаж байсан та оффшорчдын асуудлыг хэрхэн шийдэх талаах шаардлага нэхэмжлэл явуулсан. Өмнө нь гурвуулаа хагас нүцгэлсэн бол энэ удаа 21 эмэгтэй бүрэн нүцгэлж эсэргүүцлийн жагсаал хийнэ.Эх орон ард түмэн авлигад идэгдэж, сүйрээд байна. Энэ төрийг хяналттай болгож, ард түмний өмнө Хятадын тагнуул мөн эсэхээ баримт нотолгоотойгоор тайлбар өгөхийн шаардаж байна. Авлигалчид, оффшорчид ичихгүй бол бид ичихгүй” гэв.
21 эмэгтэй бүрэн нүцгэлж жагсана
2017-05-23 13:30:49