Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүкээр дамжуулан охидоос зөөврийн компьютерийг нь залилан авсан гэх мэдээлэл нэлээд гарсан. Тэгвэл энэ сарын 20-ны өдөр СБД-ийн цагдаагийн хэлтэст нэгэн иргэнээс “Зөөврийн компьютерээ залилагчид алдчихлаа” гэх гомдол ирснээр хэргийг шалгаж эхэлсэн байна.
Сэжигтэн Т гэгч энэ талаар “Залилан мэхэлсэн зүйл байхгүй. Надад жаахан асуудал тулгараад найзуудаасаа гуйж авсан, буцаагаад өгч эхэлсэн. Одоо надад 10-аад компьютер байгаа. Байцаагчдаа өгнө. Намайг залилагч хэмээн фэйсбүүкт мэдээлэл тавьсан охин л алаад хаячихлаа” хэмээжээ.