8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн үйлчилгээ үнэгүй үзүүлнэ

2017-05-23 15:17:46


Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсны ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, НЗДТГазартай хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо НЗДТГазартай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 26-ны 09:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment