8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголчууд бид Африкаас дор орно гэж байх уу?

2017-05-24 09:39:53

Монголчууд сарын дараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн монголчууд бид шинэ зууны хөгжлийн жолоогоо атгуулах хүнээ зөв сонгох эгзэгтэй мөчид ирлээ. Энэ цаг үед ерөнхийлөгч ер нь боловсролтой хүн байх ёстой юмуу, эсвэл сэтгэл байхад боловсрол хамаагүй юмуу гэсэн хэлэлцүүлэг сошиал сүлжээ болон олны дунд өрнөж байна. Нэр дэвшигчдийн боловсролын талаар янз бүрийн байр суурь, сэтгэгдлүүд харагдах юм. “Их гүрэнд их , дунд зэргийн улсад дунд, бага буурай улсад бага боловсрол л хаваасаг” гэсэн постууд ч явж байх юм.

Тэгвэл ер нь бидэн шиг бага буурай орнууд ямар хүнээр төр бариулдаг, ямар шалгуураар ерөнхийлөгчөө сонгодгийг зарим бүс нутгийн улсуудаас хармаар байна.

       Төр улсаа төвхнүүлээд зуун жил ч болоогүй ядуу буурай Африкчууд хүртэл ерөнхийлөгчөө сонгоход боловсролыг нь хардаг байна. Африкийн эдийн засгийн хөгжлөөр тэргүүлж байгаа 10 улсын ерөнхийлөгчийн боловсролыг жишээ болгон үзүүлье.

Бенины ерөнхийлөгч Томас Бони

Францын Орлеаны их сургуульд эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Мароккогийн хаан Мохаммед VI

Францын София Антиполисийн их сургуульд хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Малавигийн ерөнхийлөгч Петер Мутарика

Лондоны их сургуульд хуулийн бакалавр, Иэлийн их сургуульд хуулийн магистр болон докторын зэрэг хамгаалсан

Зааны ясан эргийн ерөнхийлөгч Аласани Уотра

Пенсильваний их сургуульд бакалавр, эдийн засгийн ухааны магистр, докторын зэргийг хамгаалсан

Кенийн ерөнхийлөгч Ухурү Кениата

АНУ-ын Амхэрст их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Улс төрд орохоос өмнө банкинд ажиллаж байв.

Этиопын ерөнхийлөгч Мулату Теском

Бээжингийн их сургуульд бакалавр болон хууль зүйн ухааны доктор

Мавританын ерөнхийлөгч Амена Гуриб

Британийн Эксетерийн их сургуульд химийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Малигийн ерөнхийлөгч Ибрахим Бобакар

Түүх болон улс төр судлалын магистр зэрэгтэй

Того улсын ерөнхийлөгч Фауре Ганасингбе

Гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон энэ хүн Парисын их сургуульд санхүүгийн менежментээр бакалавр, АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан

Либерийн ерөнхийлөгч Эллэн Жонсон

АНУ-ын Мэдисоны их сургуульд санхүүгийн бакалавр, Харвардын Жон Кеннедигийн Төрийн удирдлагын сургуульд төрийн захиргааны магистрын зэрэг хамгаалсан.

Ийнхүү АНУ, Европт боловсрол эзэмшсэн эдгээр Африкийн удирдагчдаас харахад л улс орнууд ядуу буурай гэлтгүй төрийн тэргүүнээ өндөр шалгуураар сонгодог байна. Монголчууд бид тэгвэл Африкийн улсуудаас дор орно гэж арай байхгүй байлгүй дээ.

 

 

Ц.Ану

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Батболд
Боловсрол харж сонгохгүй юм бол өөр юу харж сонгох юм бэ ??? Мөнгө үү ??? эсвэл уран илтгэл үү ???
2017/05/25 139.59.44.64
no
hun baih gedeg l ene delhiideeer baij boloh hamgiiin tom bolowsrol !!!
2017/05/25 203.91.115.44
batuuk
mongoliin umnuh erunhiilegch nar dandaa bolovsrol undur humuus baisan getel uls ornoo neg har daa avilga heel hahuul tegeheer setgelgui bolovsrol bas l bish yumaa
2017/05/24 202.179.31.46
boogii
bolovsroloosoo gadna uls ornoo gesen setgel zurh gej neg yum baidag dan bolovsrolsooroo boldog bol mongol uls udiid aziin bar bolchih bailaa
2017/05/24 202.179.31.46
Монгол хүн
Нэр дэвшүүлэхээс өмнө энэ өгүүллээ олон түмэнд хүргэх нь яасан. Энэ хүн м.энхболдыг дэмжигч Манын коммунист бололтой.
2017/05/24 83.250.57.94
Африк
аан боловсролтой хүн нь гараад биднийг Африкчууд шиг амьдруулах гэж байгаа юм байна.
2017/05/24 202.21.102.218
Зочин
Туршаад байх зүйл мөн үү? Энд ганц таны биш үр хүүхэд ирээдүй хооч үед чин ямар ихээр нөлөөлж болохийг мэдэхүү ямар жирийн нэг сургуулийн ангийн дарга сольж байгаа бишдэ юманд өнгөцхөн хандаха больцго
2017/05/24 107.170.246.109
Зочин
энэ хүмүүс жоохон баталгаа нотолгоотой юм яриач. боловсролтой хүн хаа хамаагүй ингэж бичээд баймааргүйл юм.
2017/05/24 107.170.246.109
зочин
АЖЛАА САЙН ХИЙДЭГ ХҮН Л АМЖИЛТ АВЧРАХ БАЙХ ДАА ДАНДАА Л БОЛОВСРОЛЫГ ХАРААД СОНГООД БАЙСАН ЮУНД ХҮРЭВ? ОДОО АРАЙ ӨӨР СОНГОЛТ ХИЙЖ ТУРШВАЛ ЯМАР В? АФРИКЧУУДТАЙ ХАРЬЦУУЛААД ЯАХ ВЭ ДЭЭ
2017/05/24 43.228.130.186
Зочин
Элбэгдорж шороо үмхүүлсэн гэж юу яриад байгаан та нар. Харин ч олон2 чухал зүйлүүд хийсэн байх. юу юугаач мэдэхгүй хүний үгээр үг хийхээ больмоор юмаа. Элбэгээг мэдэхгүй бол Ардын экспэртийг олж үз.
2017/05/24 37.139.2.93
ганаа
монгол хэзээ ч боловсролгүй тэргүүнтэй байгаагүй бид маш том эрсдэл хүлээх болчооод байна энэ үед бидэнд эрсдэл хэрэгтэй гэж үү!!!!
2017/05/24 124.158.73.46
Zochin
Herev MANAN ingeed l baigaad baival Mongo uls balrana.
2017/05/24 202.5.196.34
Hongooroo
Xerwee tiim ym boldog bsan bol iim medeellvvd ywax ymar shaardlaga baigaan. ard tumen songoj baij xen garax ni todorxoi boldg yum bgazdee.
2017/05/24 167.114.159.186
сонгогч
Монгол улсын ерөнхийлөгчийг НАМ сонгодог болохоос АРД ТҮМЭН сонгодоггүй,
2017/05/24 202.72.245.122
bolovsrol chuxal sh de bolovsroltoi iim bga yum chni bolovsrolgui bol buur hetsuu sh de
Onon
2017/05/24 124.158.73.46
Enerel
Bolowsroltoi xvn bolgon adil bish shvvdee shoroo umxusun ni xaana baigaa ym
2017/05/24 192.162.242.160
Ss
Elbegdorj enkhbayar bagabanid ochirbat geh met bolovsroltoi humuus garaad mongolchuudiig shoroo umhuullee
2017/05/24 24.5.240.191
Tamir
ard tumen bolowsroliig iluud uzdeg. busad orontoigoo adilhan l shalguurl ondorl baih herehtei
2017/05/24 138.68.162.170
Zochin
21 zuun shuudee bolovsrolgui Mangar jonhuugaar udirduulval yaduural hoosrol ushuu avalt heruul temtsel uur yuch bxgui
2017/05/24 103.229.123.9
Boloroo
bid nar edgeer ulsaas iluu tuuhtei uls bj ed nariin door oruul mongol ulsiig hun bolgon l door yrih bhdaa
2017/05/24 191.101.30.254
Ider
Busad ornoos yugaaraa dutxawde adilxan l xeregtei
2017/05/24 85.203.9.35