8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Сайханбилэг 7110 төгрөгийн худалдаа хийхийн тулд Замын хөдөлгөөнийг 40 минут гацаав

2016-01-05 08:19:00

Манай улс төрийнхөн дунд сүүлийн үед “тууз хайчлах ёс” бүр дон болчихоод байгаа талаар хэн хүнгүй л хэлэх болсон. Нэг нь гүйж, гүйж хийсэн ажлыг нь нөгөө нь ирээд туузыг нь хайчлах жишээний. Сүржин нээлт сүр бараатай дарга наргүйгээр нээчих замын жаахан өргөтгөлийг бас л тууз хайчлах гээд л үзчихнэ. Үнэндээ сонгууль ойртсон үед энэ дон сүүлийн үед гүнзгий шатандаа орчихсон гэчихвэл нэг их зөрөхгүй болов уу. Тэгвэл улс төрчдийн нэг хэсэг нь ийнхүү дон тусч хүний өөрийнхөө ялгахгүй хайч барин донтож явахад нөгөө хэсэг нь ямар ч хамаагүй үйл явдлыг шоу болгож, олны анхааралд өртөх гэж байдгаараа чармайж байна.

Саяхан л гэхэд нэгэн сайд орон сууцны зээлийг шийдвэрлэсэн гээд л гарын үсэг зурж, гар гараасаа барилцаад бөөн юм болсон. Иргэд ч хүлээлт үүсгээд байсан зээлийн асуудал нэг л өдөр шийдэгдчихлээ гээд л хөл нь газар хүрэхгүй шахам явцгааж байв. Гэтэл маргааш нь нөгөөх зээл өгөхөө зарлаад байсан банк нь шийдэгдээгүй хэмээн томоос том мэдэгдэл гаргах нь тэр. Өөрөөр хэлбэл улсын ажлаар шоу хийж, улс төрчийн карьераа нэмэгдүүлэх гэсэн санааг тэд гүйцэлдүүлжээ.

Хамгийн харамсалтай нь энэ үйлдлийг Засгийн газрын сайдаас нь эхлээд тэргүүн нь хүртэл маш сурамгай гэгч нь хийж байна.

Шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ -ын тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БЗД-ийн 13 дугаар хороололд байрлах “Миний Хайпермаркет” дэлгүүрээр үйлчлүүлсэн юм.

Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сугалаанд оролцох боломж бүрдэж байгаа. Мэдээж гүйцэтгэх Засаглалын тэргүүний хувьд энэхүү хуулиа сурталчилж, иргэдэд мессеж өгөх нь түүний үүрэг. Гэвч тэрбээр тус дэлгүүрээс хиам, сүү, талх зэрэг 7110 төгрөгийн худалдан авалт хийхдээ замын хөдөлгөөнийг хамгийн багадаа 40 минут гацаав. Цаг бол алт. Харамсалтай нь бид энэ алт шиг цагаа бид зам дээр түгжирсээр үрдэг. Үнэндээ нийслэлийн удирдлагууд замаа засч байгаа ч түгжрэлээ арилгаж чаддаггүй. Цаг агаарын байдал, жилийн дөрвөн улирал, баяр ёслол, эсвэл гадаадын зочин гийчин айлчлан ирэхэд замын түгжрэл дээд цэгтээ хүрч, нийслэлчүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэх нь энүүхэнд.

Гэвч ядаж Ерөнхий сайд нь энэ мэт улсын ажлыг улс төрийн шоу болгохоо больчихвол нэг ч хүний ажил цагтаа бүтэж, нэг ч гэсэн хүн цагтаа ажилдаа очихсон. Төрийн өндөрлөгүүдийн нэг нь өнгөрсөн жил нэвтрүүлэгт оролцохдоо "Их ажлын дараа маяакаа хангинуулаад гэртээ харих нь хамгийн сайхан" хэмээн хариулж зарим нэг хүний аазгайг хөдөлгөсөн байдаг. Гадны зарим орны Ерөнхий сайдууд нийтийн тээврээрээ үйлчлүүлдэг юм билээ. Харин манайх ямар эрх ямба нь дэндсэн болохоороо ингэж аашилдагийг ойлгох нэгэн байдаг л байлгүй...   

Б.Тайван  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ddddd
Ene nohor harin poplizm hiigeed bna uu daa
2016/01/26 103.17.108.42
Dddd
Ene saihabileg ooroo jinhene poplizm hiigeed bna uu daa
2016/01/26 103.17.108.42
ah
er ni ih hurliin hed elbegdorj enhbold saihan bileg 3iig hen tooj alhav dee surtei yumneg haanahiin erunhiilugch bilee zugeer neg tariachin naygrai amidarch yavdag yum bn lee shdee ymar putin bish ter hun shig bol ch yahav heden davhar ch hamgaalalttai bj
2016/01/13 103.17.108.42
zochin
ene nowshiig hen toodog ym zugeer 1 raa ywj bgvi ym bhdaa uur.guu lag geed bodson umhii liuwarchin . hezee negen tsagt mongol.n ard tumen chamaig zalhaan tseerluu.ne dee.
2016/01/06 103.17.108.42
bolildoo ene yum bicheed bga lalruud malnuud yum baij ta nar bugdeere ali neg namiin booluud shuu de
2016/01/06 103.17.108.42
Canadaas
Hudalch,hulgaich ulsuud ene jiliin songuulid nurj unahaa medej bna uu.ard tumniig maan gzar nutagtai ni hariinhand zarsan ulsuud minii Mongolian gazar shoroon deer gishgeh amidrah erhgui ulsuud shuu ta nar,hezee negen tsagt ta nar unend guiltsegdeh tsag
2016/01/06 103.17.108.42
hudalch
ajiltai orlogotoi mongol hun, uls shig hogjij hun shig amidarya yuu bolson be esregeeree bna aa ard tumni amidral
2016/01/05 103.17.108.42
Zochin
Saikhanbileg ee chi odoo zailaachee ard timeng elegeer n hewtuuulleeee
2016/01/05 103.17.108.42
Zochin
Naad huulia hurdan tsutsal AN ner hund gazar door ortloo unalaaakkk songuuliin mongoo oor argaar bosgoooch ...uhehdee uher buugaa tavilaadaa ....bas suglaatai geed bgaa kkk ...ard tumniig denduu doromjloh ymaa
2016/01/05 103.17.108.42
Үнэнгээсээ шоудмаар байгаа бол нэгэнт л түмэн хүний цагыг үрж тэнд очиж худалдаа хийж байгаа бол 1 сая төгрөгний биш юмаа гэхэд 1 зуун мянга-н худалдаа хийгээд ядуу гудамжны, алс бөглүү хөгшин настай хүний нэг хоногийн хоолтой ч болов хонуулахгүй дээ...
2016/01/05 103.17.108.42
zochin
Manaihan tatvarin huulia olon ulsin jishigeer batalj bgaa shigee ard tvmniihee amirgaani tovshining ijil hemjeend ijil tovshinii vilchilgee vzvvleh baij avah heregtei shd
2016/01/05 103.17.108.42
Yg unen tgd dahiad l yumnii une usnu
2016/01/05 103.17.108.42
Зочин
Хууль сурталчилж байгааг МАН-ын сайт 7000 төгрөгийн худалдаа гэж ойлгоод байгаа юм байна. Тэгэхээр Засгийн газар МАН-ынханд тусгай сургалт явуулахгүй бол болохгүй болж ээ. Аргагүй л хэдэн хөгшин тэнэгүүд оройд нь гараад бууж өгөхгүй юм. Шинэ юмыг хүлээж а
2016/01/05 103.17.108.42
Зочин
Худалдаа хийсэндээ биш шүү дээ. Муулах гээд бүр аргаа барах юм аа. Сүүлийн үед МАН -ын энэ сайт үнэн арчаагүй харагдах боллоо. Бодлогын түвшинд асуудал дэвшүүлж хямралаас гарах талаар бичихгүй бол удахгүй амьтны доог болох вий
2016/01/05 103.17.108.42
345
estoi t1 haragdaj bna lee.
2016/01/05 103.17.108.42
Jdjdj
Ter bie hamgaalagch ene ter bnaa bna durdee itegchihsen
2016/01/05 103.17.108.42
123
Ene huulitai sain taniltsahgui bol neg l ih 100 saya hojino geed l. Zuvhun eniig ni l todotgood bh yum.
2016/01/05 103.17.108.42
Boogii
Ene balai huuliiig yaagaad eserguutsehgyi bugd alga tashin huleej avaad bgaa yum be? Er n bol yumnii une 10%aar nemegdeed 2%-iin tatvariig chine butsaaj ugoh nereer 8%iig chamaas shulaad bn gedgiig sain oilgood avah heregtei sh dee. manaihaan tarhia butgi
2016/01/05 103.17.108.42
zochin
harin ch huulia surtalchlaad zugeer yum bishuu. bidend heregtei huuli shuu, buh gazruudiin orlogo zarlaga il bolj bna. bidend ch ashigtai munguu butsaaj avna, yum bolgoniig haritsuulj uurlaj buhimdal turuuleh hereggui shu dee.
2016/01/05 103.17.108.42
Irgen
Saihanbileg ta shoudahaa bolij yz,zygeer l ta ajlaa hii.Tegeed ch tanai nam ene zun ylagdaad,ta suudlaa orhin odoh bolno.
2016/01/05 103.17.108.42
Sugalaand naidaj hamag mongoo segseruulj bgaa irged huurhii. Ene hiij bgaa nowshiin ajilaas chin bolj zarim gazruud hayamdraliin kartaa unshihaa bolij unee nemj bn ta nar hamag mongoo zvgeer 1 hund beleglej bgaagaa yagaad oilgohgvi bgaa yum bee ard irgede
2016/01/05 103.17.108.42
сонгуулиар бүгд сувгаа сольцгооёоо
2016/01/05 103.17.108.42
ard tumen ta nariin togloom ymuu zureeg bgaach ...chinii ter heden ym awhiig huleej bd tsagaa aldah estoi ymuu awsan ymandaa hahaj uhwel taarna
2016/01/05 103.17.108.42
Mongol
Gol n erunhii said bh n bitgii hel turd ajillah setgel, medleggui jiriin neg hun bgaad l uchir n bgaa yu ard tudii ene buhimdal.
2016/01/05 103.17.108.42
ss
Сайханбилэг юугаа мэдэх вэ дээ????? ДҮНХҮҮ гар шүү дээ. Зүгээр л күүкэлдэй. Улс оронд болж байгаа асуудал биш ЦААД эзэд нь юу гэнэв тэрийг л хийнэ. Зүгээр нэг сармагчин шүү дээ. Энэ НӨАТ гэдэг нь Ард түмнэээ, ТҮЦ хэдэн ядуусыг шулах, Гадны уул уурхайн ком
2016/01/05 103.17.108.42
aa
Гаргасан хуулиа үнэ төлбөргүй сайхан сурталчиллаа шүү дээ. Хичнээн цаас гарздаад хууль сурталчилаад ард түмэнд хүрдэг билүү.
2016/01/05 103.17.108.42
zochin
7-хон мянган төгрөгийн төлөө юун сүртэй юм.Түгжрэл үүсгэж худлаа шоу хийгээд .Улс орноо нялх хүүхэд бүр газар нутаг эд баялагтай нь худалдсан увайгүй АН.Ард түмнийхээ ядуу байгааг мэдэрч амьдраач
2016/01/05 103.17.108.42
BURUU OILGOLTTOI BNA IRGED. 50.000.000 BOSGIIG DAVSAN AJ AHUIN NEGJUUD L NOAT SUUTGAN TOLDOG TIIM GAZRAAAS L NOATTEI TALON AVAARAI JIJIG GAZRUUD BOL OGHGUI SHUU DEE.BURUU MEDELEL AVAD YVAAD BH YM IRGED HAA HAMAGUI GAZRAAS NEHEEED YVAAD BH YM.
2016/01/05 103.17.108.42
man
ix sanasan gazar 9 shono xooson geech l bolj bnda ard irgedig dundas doosh tuvshnii irged bol mongold o amdirax argagui bollo do amidaralgui maluudig odoo daxij songxoo bolidoo itgej bsan ymsan bidend xeregtei zuil unexeer xiisengui bayn bolson xumuus ni
2016/01/05 103.17.108.42
зочин
Сонгуулиа ухаантай өгмөөр байна.Бид чадна сонгоод өг гэдэг гарууд энэ улс орныг элгээр нь хэвтүүллээ шүү.
2016/01/05 103.17.108.42
Zam barih gazargui boltol ni gazar zarchihsan M.Enhbold-d ochij helee hu, yah gej hamag gazar zarchihvaa, tugjireed yvj uguhgui baina. ter gazar zarsan mungu haana baina geed
2016/01/05 103.17.108.42
Zochin
Ene MAN namd er ni taalagdah yum bh bish.Hiij bga buteej bga buhniig gutaah gej oroldoh yuma.Uursduu gazar zarj zamiin mungiig ter chigeer ni idsenees uur yu hiisen yum?Buunii nohoinuud ni uur yum olj bichij boldoggui yumu?
2016/01/05 103.17.108.42