8o
Улаанбаатар хот
mobile menu

Хол газар явахаар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

2017-05-25 08:25:22

Аргын тооллын 5 сарын 25, Буд гараг. Билгийн тооллын битүүн, Нэгэн энгийн зургаан хөвгүүн одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр бар. морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич. тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх. дээдсээс халамж хүсэх. лам хувраг болох. багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах. тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах. хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар. луу, могой, бич. тахиа. гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл