8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын "Эрдэнэсийн их авдар”-ыг хоосолсон Н.Золжаргалд ямар хариуцлага тооцох вэ

2017-05-25 09:09:00

Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Монгол банкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар Монголбанк Монголбанк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай.

Үүнд, 2012 онд 302 тэрбум, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд 1 их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Байнгын хорооны гишүүд “Монголбанкны нөхцөл байдал Н.Баяртсайханы  үйл ажиллагаанаас үл хамаарч үүссэн тул өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалыг олж, хариуцлага тооцох ёстой” гэж үзэв. Мөн алдагдалд оруулж, концессын гэрээг хууль бусаар хийсэн этгээдэд хариуцлага тооцох ёстойг ч сануулсан.  “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан. Зарим аж ахуй нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон талаар УИХ-ын гишүүн Т.Аюурзана тайлбарлалаа. Мөн “Шатахуун импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт 1 тэрбум 579,95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан. Үүнээс Монголбанк 354,2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээсэн. Дээр нь 226,4 тэрбум төгрөгийг жилийн 0,89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгосон. Арилжааны банкууд 2,91 хувийн хүү нэмж, 3,8 хувийн хүүтэй зээлийг шатахуун импортлогч компаниудад олгосон” гэлээ.

Монголбанк үнэ тогтворжуулна гэдэг нэрээр компаниудад гурван их наяд төгрөгийг 2012-оос тараасан. Ингэхдээ Н.Золжаргал нь авилга хээл хахууль авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.  Шалгах явцад Н.Золжаргал нь биеийн байдал тааруу гэдэг шалтгаанаар гадагшаа эмчилгээнд яваад өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа гэсэн мэдээлэл байна. 
Ажлын хэсгийнхэн энэ бүх алдаа дутагдлын шалтгаан нөхцөлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцох ёстой. Харин хэнд хариуцлага тооцох вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болоод байна. Үнэхээр алдагдалтай ажиллаад олон тэрбумын алдагдал хүлээсэн бол ганц Монголбанкны Ерөнхийлөгч асан  Н.Золжаргалаас гадна тухайн үед засгийг барьж байсан Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нар тэргүүн эгнээнд шалгагдах ёстой. 
Өнгөрсөн саруудад Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш унаж, ноён ногооны ханш тэнгэрт хадсан. Үүний гол буруутан нь Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал юм. Гэтэл үүнд ямар ч хариуцлага хүлээлгүй өнөөдөр гадаад эмчилгээтэй байгаа гэсэн шалтгаанаар эх орондоо ирэхгүй байна. Чухам эмчилгээтэй байна уу аль эсвэл Монгол банкинд явуулсан тус шалгалтыг мэдчихээд хаа нэгэн газар орогнож байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Түүний тарьсан хэрэг үүгээр ч дуусахгүй. 

2015 онд УИХ-ын гишүүн асан Г.Уянга Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг АТГ-т өгч шалгуулна гэдгээ мэдэгдэж байсан. Тухайн үед Г.Уянга гишүүний дэлгэсэн Монголбанкны ерөнхийлөгч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө тараасан мэдээллийн төлөө энгийн ажилчин залууг “мэдээлэл задруулсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг эсэргүүцэн АТГ-т шалгуулахаар өгч байсан. Тухайн хэргийг эргэн сануулахад, 2015 оны  3 сард Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын газрын дарга нартаа тараасан тэрбум тэрбум төгрөгийн баримтыг УИХ-ын гишүүн Г.Уянга дэлгэж байсан. Түүний дараагаар  Н.Золжаргал ерөнхийлөгч Ш.Чулуунбаатар гэдэг залууг хэлмэгдүүлж, ажил амьдралыг нь орвонгоор нь эргүүлж байсан удаатай. Ингээд 2015 оноос хойш АТГ Монгол банк болон Н.Золжаргалыг шалгаж эхэлсэн. Харин хохирогч залууг 2015 оны 10 сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 164.1-т зааснаар банк, санхүүгийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авсан, задруулсан хэрэгт эрүү үүсгэн шалгасан байдаг. 


Н.Золжаргал 2012 онд Монголбанкны ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийх зүйл бол долларын ханшийг буулгах хэмээн УИХ-ын гишүүд болон ард түмэнд амалж байсан. Н.Золжаргал ам.долларын ханшийг буулгах нь битгий хэл улам бүр “нисгэж”, Монголбанкны түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгчөөр тодроод авсан. Н.Золжаргалын Монголбанкинд хийсэн, Монгол Улсад хийсэн “үйл лай”-г тоочвол цаг хугацаа их орно. Бодит үр дүнг нь өнөөдөр Монголын ард түмэн амсч байна. Харин мань Н.Золжаргал хилийн чанадад үнэтэй зочид буудлуудад бууж тансаглаж яваа бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сонгууль дөхөж МАН ын ээлжит шоу эхлэж байна даа. Та нар жааханч гэсэн хүн чанартай байгаач.
2017/05/26 27.123.214.103
MGL
Bieiin baidal taaruu gadaadad emchluulj bn gesen chin gadaadiin irgen bolchihson yavah yumaa
2017/05/25 202.21.106.168
зочин
Золжаргалын учруулсан хохирол ганц энэ биш шшүү дээ . Монголын төрд ажилласан бүх үеийнхээ туррид асар их хохирол учруулж ,дампууруулж байсан .Иймд бүх хөрөнгий нь хурааж ялын дээд хэмжээ өгөх х/тэй
2017/05/25 27.123.214.107
Zochin
Zoljargaliig olj avchiraad 1. Hohirliig n tuluulj mongol ulsiig hohirolgui bolgoh 2. Taarsan yal shiitgeliig ugch shorond hataah heregtei 3. 3n uyer n ur udamiig n turiin alban ajilluulahgui baih
2017/05/25 27.123.214.85
zochin
ene muu g maschinii ariin nyhend n buzaaj hiivel taarna aimaar aimhai hogiin novsch tegeed tuuliin ergees duujil tegeed zyrh n haagdan
2017/05/25 202.9.43.26
Zochin
Shuud barivchlaachee avilgaltai temtseh gazar ogch shuud hori ter ogson zeeluudiin butsaa ard tumnee gdaramtalchihaad buhel buten heden ter bumiig tsaashan haruulsan huniig horihgui bol ard tumen bosn
2017/05/25 112.224.65.118
зочин
золжаргал гэж энэ шилэн нүдтэй нөхөрийг яаралтай авчирч шүүх хэрэгтэй бас идэлцсэн хуваалцсан улсыг олны өмнө шүүх хэрэгтэй б.на хий хоосон яримааргүй юм даа
2017/05/25 112.160.41.88