Зам, тээврийн хөгжлийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" Чингисийн талбайд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгт жолооч нар хүрэлцэн ирснээр хугацаа нь дууссан жолооны үнэмлэхээ сунгах боломжтой юм.
Тодруулбал, 2008 оноос өмнө автомашин жолоодох ангилал авсан жолооч нар үнэмлэхээ 5 жилийн хугацаатай үнэ төлбөргүй газар дээрээс нь авах юм. Та 25 минутын шалгалт өгөхөд л хангалттай. Тэгвэл 2008 оноос хойш ангилал авсан жолоочид мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулдаг байгууллагад 21 хоногийн хугацаатай сургалтад хамрагдах юм. Ингэснээр жилийн хугацаанд үнэмлэхийг гаргадаг гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.