Өмгөөллийн байгууллага бий болсны 89 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, НЗДТГ хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг Сүхбаатарын талбайд 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах тул иргэдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. 1928 оны 5 сарын 28-ны өдрийн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 52-р тогтоолоор “Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм” нэртэй байгуулснаар Монголын Өмгөөллийн байгууллагын эх суурь тавигдаж байжээ.
Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2017-05-25 11:08:37