8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Нямсүрэн: Намрын дунд сарын шинийн 2-ны сар 80 хүртэл насандаа харж байгаагүй сар гарлаа

2016-01-05 08:52:00

Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан шуурхай бүлэг  Гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргахад 12 дугаар сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 110 сум зудархуу байна. Мөн үүнээс гадна Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна гэсэн мэдээлэлтэй байна. Бичин жил зуд болно гэсэн яриа өнгөрсөн зунаас эхлэн яригдаж эхэлсэн. Хаа сайгүй зудархуу байгаа энэ үед цаг агаарын өөрчлөлтийг шинжсэн малчин, мал зүйч мэргэжилтэй П.Нямсүрэнгээс өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Өчигдөр Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан Улсын онцгой хуралдсан. Энэ хуралд таныг урьж оролцуулсан байна. Тэгэхээр энэ жилийн өвөлжилт ямар байх төлөвтэй байна вэ?

-2016 оны өвөлжилтийн өнгө ямар байх вэ гэдэг дээр уламжлалт өвөг дээдсийн зарим нэгэн ажиглалтыг 2015 оны намар хийсэн. Үүнд манай хангай бүсийн мод ганцхан шөнө нийтдээ шарлаад хоносон. Энэ нь дээр, доор дундаасаа гээд янз бүр байдаг. Түүнээс шалтгаалаад өвөлжилт янз бүр болдог. Мөн энэ намар үхэр огтоно маш их олширсон. Мөн дараагийн нэг шинж нь шувууны буцалт байдаг. Энэ жилийн хувьд шувууны буцалт аятайхан болсон. Бор шувуу бөөнөөрөө дир хийж нисгэхгүй цөөн цөөнөөрөө ниссэн. Байдал ингэж ажиглагдсан. Гэхдээ намрын дунд сарын шинийн 2-ны сар 80 хүртэл насандаа ерөөсөө харж байгаагүй сар гарсан. Чанх доошоо харсан сар гарсан. Шинийн 2-ны сар ерөнхийдөө 2,3 янзаар гардаг. Хоёр үзүүр нарийнхан, нийтдээ нарийнхан байх юм бол хатуухан сар болно, цатгалан сар гарвал аятайхан сар болно гэж дүгнэдэг. Нарийнхан мөртлөө босоо сар гарвал цас шуурга ихтэй өвөл болно гэж үздэг. Харин энэ жил эгц доошоо харсан сар гарсан. Энэ нь өмнөх саруудаас маш их ялгаатай үзэгдэл. Ийм сар гарвал цаг агаар ямар байх талаар би өөрөө ч мэдэхгүй байна. Өвгөдийг сургаалинд ч тийм юм байхгүй.

-Нутаг нутагт өвөлжилт ямар байх вэ гэдэг дээр та тандалт хийсэн үү?

-Нутаг орны хэмжээнд өвөлжилт ямар байх вэ гэдэг судалгааг хийхэд Завхан, Увс, Ховд, Хөвсгөлийн хойд тал Өмнөговь аймгийн урд тал руу нэлээд цас ихтэй хатуухан өвөл болно гэж ажиглагдсан. Мөн Хэнтий нурууны хойд тал мөн цас ихтэй байх болов уу. 

-Цаг агаарыг өөр нэг шинждэг зүйл нь хялмаа байдаг. Энэ жилийн хялмаа ямархуу төлөвтэй буусан вэ?

-Дээр үед “Хялмаа ихэдвэл зуд, хялар ихэдвэл сохор” болно гэж ярьдаг байлаа. Хялмаа 2 янзаар бууна. Нэвсийсэн нарийнхан ширхэгтэй, талсжсан хялмаа гэж бас байдаг. Одоо голдуу талсжсан хялмаа унаж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр дулааны шинжийг агуулж байна гэж хэлж болно. Тэгэхээр энэ өвөл дулаахан мөртлөө цас, шуурга ихтэй өвөл болно. Одоо хоёр ес дундаа ороод явж байна. Гурван есийн сүүл үе, дөрвөн ес эхлэх үеэр цаг агаар нэлээд бужигнаантай байх болов уу. Энэ сарыг ажиглахад цас ихтэй, дулаанхан байх нээ.

 

-Хавар нэлээд шуурга ихтэй байна гэж ажиглагдсан гэсэн. Тэгэхээр малчид энэ байгалийн гамшигаас хэрхэн сэргийлэх вэ?

-Хавартаа бол хуйсгануур, шуурга ихтэй байна. Үүнтэй холбогдуулж залуу малчид юуг анхаарах вэ гэхээр дулаан хувцсыг сайн бэлдэх хэрэгтэй. Цас шуурганаар малчид норж, даарсанаас амь эрсдэх аюул гардаг. Даарахгүй бол осгоно гэж байхгүй. Нэхий хямдхан байгаа энэ үед өөрсдөдөө дээл хийгээд өмсөх хэрэгтэй. Мөн үүнээс гадна насаараа мал малласан хөгшин хүний хувьд малчдадаа хэдэн зөвөлгөө өгье. Ямар ч зуднаас айхгүй байя гэвэл өвөлдөө малын дулаан хашаа хороо бэлдэх хэрэгтэй. Мөн сайн чанарын өвс тэжээл бэлдэх хэрэгтэй. Гуравдугаарт малчин өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Энэ гуравт бэлдсэн байхад ямар ч зуднаас айх хэрэггүй.

-Мал хариулах малчингүй боллоо гэсэн шүүмжлэл байдаг. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-Залуус хөгжлөө дагууд хот суурин газар бараадаж байна. Мөн 6 настай хүүхдээ сургуульд өгөх гэж байна гэсэн ээж, аавууд хүүхдээ дагаад хамгийн сайхан хязгаар нутгаа орхиж байна. Үүнд би их шүүмжлэлтэй ханддаг. Мөн үүнээс гадна манай малчид жийп, мотоциклиор малаа их хариулдаг болж. Энэ маш буруу. Зарим нь үүнийгээ их гайхуулж ярьдаг. Би хараад өрөвдөөд л өнгөрдөг.

Б.Анх

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ungursunrvvgee gar buugaar buudval ireedui chamruu ih buugaar buudna gej medeh vv????
2016/01/06 103.17.108.42
chinii shinjleh uhaanaar ene uvgud hugshid hezee malaa mallaagui l bhgui shinjleh uhaanaasaa hol yum buu yari.
2016/01/06 103.17.108.42
зочин
зев ярьсан байна. хегшид байгальтайгаа зохицож, ажиглаж л едий хvрсэн. Болоод л байгааг бодоход тэднээс сурах хэрэгтэйг л сануулж байгаа
2016/01/05 103.17.108.42
Бас нэг үзмэр ч нэмэгдэж, Шинжлэх ухаан гэдэг юм бий шүү дээ. Ам дамжсан яриагаар туйлын үнэн хийгээд яаж боломгүй байна 21 дүгээр зуунд. Энэ хүний яриаг аль намар л бусад малчид ярьж байсан
2016/01/05 103.17.108.42
irgen
Hen buhnii meddeg, yaridag yaria l bna. Gehdee huduunii malchin hun yarisan bolohoor sonin bailaa.
2016/01/05 103.17.108.42