8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Элчин сайд болчихоод дарга нарт долигнохоо боль

2017-05-25 14:03:49

УИХ-ын чуулганаар зургаан улсад суугаа Элчин сайдыг эргүүлэн татаж шинээр томилох асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Швейцараас В.Пүрэвдорж, Францаас М.Батсайхан, Германаас Ц.Болор, Японоос С.Хүрэлбаатар, АНУ-аас Б.Алтангэрэл, Канадаас Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татлаа. Улмаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг 60.4 хувийн саналаар Швейцарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөрийг 88.2 хувийн саналаар Франц, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг 78.4 хувийн саналаар Герман, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг 96.1 хувийн саналаар Япон, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг 100 хувийн саналаар АНУ, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Чимгүүндарийг 96 хувийн саналаар Канад улсад суух Элчин сайдаар томиллоо. Үүний дараа Элчин сайд нарт хандаж гишүүд үг хэлж асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Элчин сайд болчихоод томилогдсон хүндээ үйлчилж, хэдэн дарга нарт долигнож гүйдгээ болих хэрэгтэй. Тэнд байгаа ад иргэддээ үйлчлэх хэрэгтэй.   Очсоныхоо маргаашнаас эхлээд хэний төлөө ажиллахаа сайн бодоорой.  Сонгосон, томилсон, нэр дэвшүүлсэн дарга нартаа үйлчлээд байв. МУ-ын Ерөнхийлөгч хувь биш шүү. Үеийн үед байх албан тушаал гэдгийг зөвөөр ойлгож ажиллаарай” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
aldaa
aldaagaa zas?!!!
2017/05/27 202.179.31.98