Сарнай цэцэг нь хайр дурлал, нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон цэцэг юм. 4 төрлийн өнгөтэй бөгөөд тус бүр нь өөрийн гэсэн онцлогтой.
- Улаан сарнай –хайр дурлал
- Ягаан сарнай- нөхөрлөл
- Шар сарнай – эрдэм ном
- Цагаан сарнай – эрүүл энх, урт наслахыг тус тус бэлэгддэг.
Нартай дулаахан орчинд ургадаг. Цэцэглээд дууссаны дараа бага зэрэг тайралт хийх ба дараагийн нахиа гарч ирэх нөхцөлийг бүрдүүлж өгнө. 7 хоногт 2-3 удаа хөнгөн усална. 14 хоногт 1 удаа бордож, сийрэгжүүлнэ.