Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хорооны баруун талд Нарангийн энгэрийн замд албан үүргээ гүйцэтгэж явсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад н.Өлзийтөгс, ахлагч н.Ганзориг нар нь приус маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож яваад осолд орсон байна. Ослын улмаас цагдаагийн албан хаагч н.Өлзийтөгс газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.