8o
Улаанбаатар хот
mobile menu

16 настай хүүхэд харвалт өгч, эмнэлэгт хүргэгджээ

2017-05-25 15:59:00

Сүүлийн үед залуус тархины цус харвалт, зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх болжээ. Саяхан Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 16 настай хүүгийн тархинд харвалт өгч, эмнэлэгт хүргэгдэн ирсэн тохиолдол гарсан байна.

Уг нь харвалт өгсөн өвчтнүүдийн дийлэнх буюу 40 орчим хувийг 40-60 насныхан эзэлдэг байсан аж.  Гэвч сүүлийн үед огцом залуужиж, 16-21 насныхан харвалт өгсөн оноштойгоор эмнэлгийн яаралтай тусламж авч байна.Дээрх 16 настай хүүгийн тухайд удамшлын ямар нэгэн өвчингүй ч компьютер тоглоом тоглож, хэт их ядаргаанд орсны улмаас харвалт өгсөн аж. Ер нь энэхүү өвчлөлийн шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, дадал зуршилтай холбоотой гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл