Өчигдөр 15.40 минутад Хятад эмэгтэй бага насны гурван хүүхдийг хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Бага насны гурван хүүхдийн ар гэр, тухайн хятад эмэгтэй, түүний ар гэрийнхнээс мэдээлэл авч, бичиг баримтыг шалгахад уг эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг болох нь тогтоогдсон байна. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Охидыг дагуулж явсан эмэгтэй сэтгэцийн өвчтэй болох нь тогтоогджээ
2017-05-26 08:37:09