Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшихээр болсон.СЕХ-оос маргааш 09.00 цагаас МАН, 10.30 цагаас МАХН, 11.30 цагаас АН-ын нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх олгох юм байна. Хуулийн дагуу санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах ёстой юм.