8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 9 дүүргээс СХД Олон улсын ISO 9001:2016 “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” стандартыг анхлан хэрэгжүүлнэ

2017-05-26 17:44:00

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж. САНДАГСҮРЭН, ISO MONGOLIA ХХК-ийн ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б. ОЮУНГЭРЭЛ нар Олон улсын ISO 9001 “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” стандартыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар  гэрээ байгууллаа. 

Олон улсын ISO 9001 стандарт нь дэлхий дахинд хамгийн их танил болсон, хамгийн их эрэлт хэрэгцээтэй стандарт юм.

           “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО”  ISO 9001 стандартын зорилго нь байгууллагын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог шаардлагын дагуу бий болгох, удирдамжаар хангах, хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгоход орших маш уян хатан стандарт бөгөөд дэлхийн бүх улс оронд   аль ч төвшиний ямар ч хэмжээний байгууллага өөрийн үйл ажиллагаанд тохируулан ашиглах боломжтой.  

          Ингэснээр хэрэглэгчийн  төлөө үйлчилж буй аж ахуйн нэгж байгууллага, тэднээр үйлчлүүлж буй оролцогч талуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх  ач холбогдолтой.

           Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 265 дугаар тогтоолоор баталсан Төрийн байгууллагад “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО”  нэвтрүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг өөрийн эрхлэх ажлын хүрээ, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу нийслэл болон Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН   ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР   түүчээлэн хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.    

Төрийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН   ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР нь ISO  9001 стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлснээр үндэсний болон бүс нутгийн бодлогыг уялдаа холбоо, зохицолдоотой хэрэгжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах ингэснээр ард иргэдийн төр засагтаа итгэх итгэл сэргэж, дүүргийн эдийн засаг, соёл, ардчиллыг хамгаалах, сайн засаглалыг хөгжүүлэх, хүний эрх, суурь хэрэгцээг хамгаалан баталгаажуулахад чиглэсэн санаачилгууд улам  дэмжигдэж, нийгмийн амьдралыг дээшлүүлэхэд чухал  нөлөө үзүүлнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл