8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд VS С.Ганбаатар

2017-05-27 11:36:16

Өнөөдөр өглөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авлаа. Энэ үеэр нэр дэвшигч М.Энхболд, болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар юу гэж хэлсэн талаар мэдээлэл хүргэе. 

М.Энхболд: Эв эвдэрсэн үедээ монголчууд ээдэрч явсан удаатай


Зуны эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. МАН-аас нэрийг минь дэвшүүлж, ихээхэн итгэл найдвар, хариуцлагатай үүргийг хүлээлгэж байна. Энэхүү үүргийг ард түмнийхээ хүчээр шударга өрсөлдөж, ялалтаар хариулах болно гэдэгтээ итгэлтэй байна.  Монголчууд эвтэй байхдаа эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бүтээж явсан түүхтэй. Эв эвдэрсэн үедээ монголчууд ээдэрч явсан удаатай. Тиймээс нэг байр суурь, нэг зүг рүү харж гэмээнэ ялалт байгуулна. МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулж байж, улс орон эдийн засгийн хямрал, хүнд байдлаас гарна. Монголчууд НЭГ МОНГОЛ болохын төлөө зайлшгүй ялалт байгуулах ёстой. Үнэн шударга өрсөлдөж бүгдээрээ ялалт байгуулъя. Миний хувьд ЭЭЛТЭЙ, ЭВТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ нэр дэвшиж байна. Монгол ялах болно


МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар:  Хар пиарчид бүгд МАНАН дээр цугласан байна


Би маш олон доромжлол гүтгэлгийн дундуур явж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна. Би МАХН-ын нийт гишүүд, ард түмэнтэйгээ хамт нэр дэвшиж байна. Ямар зорилгоор дэвшиж байна вэ гэхээр МАНАН-гийн дарангуйллыг хазаарлах гэж. Өнөөдөр улс орон эдийн засгийн доройтолд орж байна. Сая МАН-ын сонгуулийн ажил эхэлж байх шиг байна. Тэд юундаа баярлаад байгаа юм бэ. Уучлалт гуйж эхлэх ёстой. Тэд ард түмнийг хямраасандаа уучлалт гуйх ёстой. Тэдний лицензийг наймаа, ашиг сонирхол Монголын ард түмнийг доройтуулж байна. Хар пиарчид бүгд МАНАН дээр цугласан байна.
Өнөөдөр өөр сонголт хийж, хэн илүү мөнгөтэй нь биш хэн илүү төлөвлөгөөтэй нь ялах хэрэгтэй. Миний сэтгэл хөдөлж байна. Би Монголын ард түмэн сайхан амьдралын төлөө зүтгэж байна. Түүнээс 30 гэрийн бүлийг баяжуулахын төлөө зүтгээгүй. Би Ерөнхийлөгчөөр сонгогдвол эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлийг хүчирхэг болгоно. Монголын ард түмэн ялна. Монгол босно хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
өөдөө
элбэгдорж чинь зүгээр нэг сэтгэүүлч биздээ. Ганбаатар эдийн засгийн мэдлэг сайн. Илүү байлгүй яах вэ
2017/05/28 202.9.43.108
hardaa!
Ganbaatar erunhiilugch bolood elbegeegees deer bj chadxuu? jinhene alialagch pzda shvvdee
2017/05/28 202.21.106.148
:)
Enkhbold ilvv
2017/05/28 202.21.106.148
батаа
Mэнхболдийг дэмжиж бна
2017/05/28 27.123.214.85
he he
Ulaanbaatar-g Utaanbaatar bolgoson hun eronhiiogch baih erh bhgui ee.
2017/05/28 202.179.31.12
цэнд
Ганбаатар ард түмэнтэйгээ нийлж мананг ялж дийлэх ньдамжиггүй.мананг хазаарлаж дарчихвал монголхүн эх орон газар нутагтаа эзэн нь болж олигархи бизнесс бүлэглэл даварч хууль завших хулгай хийж чад
2017/05/27 59.153.115.200
хаха
Би гайхах юмаа бас яах гэж УИХ-д сонгосон юм бэ? Сонгосныхоо дараа тал талөас нь боорлоод байх юм анхнаас нь сонголтоо зөв хийхгүй наад хүн чинь барицаа ахиулж ерөнхийлөгчид үзэх нь тодорхой байсан шү
2017/05/27 112.72.11.119
шоог
Амандаа зоос зуусан мэлхийгээр баяждаг ганбаатарт нэг л итгэж өгөхгүй байна. хулгайч баттулгад бас л итгэж өгөхгүй байна. газрын наймаачинд бас л итгэх аргагүй.
2017/05/27 202.179.31.79
Иргэн
Энхболд нь дээр биздээ,төрийн тэргүүн тулхтай хүн байхгүй бол Баттулга шиг панзчин,Ганбаатар шиг урвагч хэрэггүй.
2017/05/27 166.137.240.16
Baag
Mongol yalna kkk hutsdiin bosno ch geh shig malnuud
2017/05/27 202.126.91.106
ард
Энэ нээх сайхан худлаа малийтал инээсэн ХЭН гуай вэ???..
2017/05/27 202.179.25.119
Иргэн
Энхболд гуай ч сайхан донгоджээ..Улс төрд гарсанаасаа хойш л ард иргэд дэмжигчдээ хошгорууллаа даа..Одоо цаг хугацаа нь дуусах болоогүй юу..
2017/05/27 202.179.25.119
Бид
МАНАН БИШ...МАНАН БИШ...МАНАН БИШ...
2017/05/27 202.179.25.119
Үнэн
Ганбаатар ёстой чин сэтгэлээсээ гоё үг хэлжээ...Үнэхээр МАНАН л биш шүү..
2017/05/27 202.179.25.119
zochin
me ovogt altan zagasniii emgen het davraad mongol tvmniii yolgoi deer sheene gene dee
2017/05/27 188.64.243.212
Үхэр нүдэт
Энэ хятадын эрлийз 27 жил улс төрд байхдаа улсаа хөгжүүлж ард түмнээ сайхан амьдруулчих нь яасийм. Газар наймаалж баяжичхаад одоо бас цадахгүй ёрөнхийлэгч болох гэнэ цадададгүй хужаа Ми вэ.
2017/05/27 83.250.57.94
Зочин
чимээгүй цариалчихаад, газрын наймаачин Энхболд улс эх орноо гэх сэтгэлгүй, юу хийж гийгүүлэх юм бэ
2017/05/27 66.181.177.168
А.Лхагвасүрэн
Энэ 2 хүний хэлсэн үгийг хархад ёстой мэдлэг боловсролын том ялгаа аргагүй харагдаж байнадаа МОНГОЛЧУУДАА сайн анхааралтай уншаарай М.Энхболдод баяр хүргье
2017/05/27 112.72.11.116