8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг настай хүүхдийн амийг аварчээ

2017-05-27 12:20:53

Өнгөрсөн долоо хоногт буюу 05 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Жаргалант хотхоны 4-88 тоотод оршин суух иргэн Н нь 1 нас 2 сартай хүүгээ унтаж байхад нь түр орхин дэлгүүр ороод ирэх үед хүү сэрэн цахилгаан зуухаа залгасны улмаас гал түймэр гарах аюултай нөхцөл байдал үүссэн байна. Тухайн үед Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Цолмон сонор сэрэмжтэй, түргэн шуурхай ажиллаж хүүгийн амь насыг аварсан байна. 
Энэ талаар хүүгийн эцэг, эх Цагдаагийн байгууллагад болон ажилтанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлжээ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл